Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын билгийн тооллын битүүний үдэш Төв радио телевизийн 2024 оны хаврын баярын гала тоглолтын Кашгарын салбар тайзнаас үзүүлсэн 8 минутын гайхамшигт тоглолт "Дуу бүжгийн нутаг" Кашгар нутгийн зай заншилтай танилцах боломжийг орон даяар олгосон юм. Тоглолт тухайн нутгийн иргэдэд гүн сэтгэгдэл үлдээж, хүмүүс баярлаж буйгаа илэрхийлж байна.
Кашгар бол эртнээс Торгоны замын соёлын алдартай хот. Энэ жилийн хаврын баярын гала тоглолтын Кашгарын тайзыг эртний Кашгар хотын дэргэд байгуулав. Эртний Кашгар хотын 12 байшингийн дээвэр дээр жижиг тайзнууд барьж, гоёмсог гэрэл дор үндэстнүүдийн бүжгийн гайхамшгийг үзүүлжээ.
Он гарсаар хаврын баярын гала тоглолт Кашгарт салбар тайз засч, урлагийн үзүүлбэр толилуулах мэдээ гарснаас хойш хүмүүсийн анхаарлын төвд Кашгар орж, Хятад улсын өнцөг булан бүрээс жуулчтд хүрэлцэн зорин очиж, тус хотын аялал жуулчлал идэвхтэй хөгжжээ. Энэ нэгдүгээр сард Кашгар 1 сая 621 мянган жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 11.6 хувиар нэмэгдэв. Аялал жуулчлалын орлого 1 тэрбум 315 сая юань болж 12.59 хувиар өссөн байна.