Удаан галт тэргээр Чиньлиний цаст ууланд аялаарай
2024-02-12 15:45:36
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Чиньлин нурууны дундуур C6063 дугаартай ногоон хуягт галт тэрэг өдөр бүр аялдаг.  Галт тэрэг нь 350 километр замд, 70 км/цаг хурдтай явж 38 буудал дээр зогсдог. Энэхүү ногоон галт тэрэг тариачдад вагон дотор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ худалдахыг зөвшөөрдөг онцлогтой. 

Хаврын баярын үеэр цанаар гулгах, тариачдын гэрт зочлох, майхантай аялахаар ногоон хуягт галт тэргээр Чиньлин нурууг зорих аялагчид нэмэгдэв. 

C6063 дугаартай галт тэргээр 20 километр дотор 1 юаниараа аялж болдог. Галт тэргийг "Чиньлины удаан галт тэрэг" гэж нэрлэх нь ч бий. 2023 оны байдлаар Хятадын хурдны галт тэрэгний замын урт 45 мянган километр болоод байгаа ч Хятадын засгийн газар уулын буйдад амьдарч буй иргэдээ мартаагүй юм. C6063 галт тэрэгний дарга Шяо Баолинь хэлэхдээ, галт тэрэг удаан явдаг байлаа ч бид зогсоохгүй. Зорчигч цөөн байлаа нэгийг нь ч үлдээхгүй гэсэн юм.