Рафахад том цар хүрээтэй агаарын дайралт хийсэнд холбогдуулж байр сууриа илэрхийлэв
2024-02-13 17:35:49
Share
Share this with Close
youtube WeChat

Израил Газын зурвасын өмнөд хэсгийн Рафах бүсэд том цар хүрээтэй агаарын дайралт явуулж, олон хүнийг алж шархдуулсан бөгөөд хуурай замын цэргийн ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа юм байна. Энэ тухай Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч 13-нд сэтгүүлчийн асуултад хариулж, Хятад улсын байр суурийг тодорхойлжээ.

Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Рафах бүсийн нөхцөл байдалд Хятад улс маш их анхаарал хандуулж, эгэл иргэдийг алж шархдуулж, олон улсын хууль дүрмийг ноцтой зөрчиж буйг хатуу чанга эсэргүүцэл илэрхийлж байна. Цэргийн үйл ажиллагаагаа даруй зогсоож, эгэл иргэдийг амь насыг хөнөөхөөс зайлсхийж, бүс нутгийн хэмжээнд хүмүүнлэгийн улам ноцтой гай тарихаас сэргийлэхийг Израилын тал уриалж байна гэв.