Холерын эрсдэл өндөр хэвээр байна
2024-02-13 15:22:23
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 12-ны өдөр нийтэлсэн тайланд дурдсанаар, 2024 он гарснаас хойш дэлхийн хэмжээнд холер өвчний эрсдэл "маш өндөр" түвшинд байсаар байна. Зөвхөн нэгдүгээр сард Африк, Газар дундын тэнгисийн зүүн бүс, Америк, Зүүн өмнөд Азийн 17 оронд халдварын 40,900 тохиолдол бүртгэгдэж, 775 хүн нас барсан байна. Тэдгээрийн дотроос Замби, Зимбабве улс холерын өвчлөл хамгийн ноцтой улс орон болсон байна. Холерын эсрэг вакцины хомсдол эл өвчнийг дарахад хамгийн том хүндрэл болсон гэжээ. 

Холерын халдварын тохиолдол, тархсан бүс нутаг, вакцин болон бусад нөөцийн хомсдол зэрэгт үндэслэн ДЭМБ холерын тархалтын дэлхийн эрсдэлийн үнэлгээг "маш өндөр" түвшинд хэвээр байгаагаар тооцож, 2-р сарын 12-нд нийтэлсэн тайландаа эл тахлыг ДЭМБ-ын онцгой байдлын хамгийн өндөр зэрэглэлийн ангилал буюу 3-р түвшний онцгой байдлын ангилалд хэвээр үлдээсэн аж. 

Холер нь холер вибрионоор үүсгэгддэг гэдэсний цочмог халдварт өвчин бөгөөд гол төлөв бохирдсон ус, хоол хүнсээр дамжин халдварладаг. Өвчтөнд ихэвчлэн бөөлжих, суулгах, шингэн алдалт, өндөр халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг ба шуурхай эмчилгээ авахгүй бол өвчтөнийг үхэлд хүргэдэг юм.