Минскийн шинэ хэлэлцээрийн дараах Украины нөхцөл байдлын тухай талууд тунгаан бодох ёстой
2024-02-13 15:18:53
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 2-р сарын 12-ны өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Орос, Украины нөхцөл байдал, ялангуяа Минскийн  хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар нээлттэй хурал хийж, БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жюнь оролцож үг хэлжээ. Тэрбээр "Минскийн шинэ хэлэлцээрийн дараа Украины нөхцөл байдал хэрхсэн тухай талууд эргэцүүлэн бодох ёстой" гэжээ. 

Жан Жюнь: Украины асуудлаар улс орнуудын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, НҮБ-ын дүрэм болон холбогдох дүрэм, зарчмыг мөрдөхийн зэрэгцээ, улс орнуудын  үндэсний аюулгүйн байдлын эрэлт шаардлагыг бүрмөсөн анхаарч хүндэтгэхийг Хятад улс санаачилсаар ирсэн бөгөөд энхийн аргаар хямралыг зохицуулах аливаа хүчин чармайлтыг дэмжиж ирсэн юм. 

Энэ удаагийн хуралдаанаар Минскийн хэлэлцээрийн сургамжийн тухай авч хэлэлцэж байгаа нь чухал ач холбогдолтой. Минскийн шинэ хэлэлцээр нь Украины зүүн нутгийн асуудлыг шийдвэрлэхийн төлөөх талуудын нийтээр хүлээн зөвшөөрсөн улс төрийн үндсэн баримт бичиг байж, хууль зүйн хувьд хүчин төгөлдөр тул талууд эрхбиш бүх талаар үр дүнтэй хэрэгжүүлэх ёстой юм. Харамсалтай нь хэлэлцээрийн ихэнх заалт одоо болтол ямар нэг хэлбэрээр хэрэгжээгүй бөгөөд эл хэлэлцээрийг байгуулсны дараа том цар хүрээтэй зэвсэгт мөргөлдөөн одоо болтол үргэлжилж байгааг талууд тунгаан бодох ёстой. Энхийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн дуу хоолойг сонсож, яриа хэлцлээ сэргээн, эртхэн гал зогсоохыг Хятад улс холбогдох талуудад уриалж байна. Олон улсын хамтын нийгэмлэг илүүхэн ятган эвлэрүүлж, улс төрийн аргаар хямралыг зохицуулахад ашигтай нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Зарим улс орон гал дээр тос нэмэхээ больж, олон улсын хамтын нийгэмлэгийн дипломат хүчин чармайлтыг эвдэхээ зогсоох хэрэгтэй. 

Өнөөдрийн дэлхий ертөнц ээдрээ будилаанаар дүүрч, хүн төрөлхтөн урьд өмнө байгаагүй эрсдэл, сорилтод тулгарч байна. Тиймд эрхбиш олон талт үзлийг тууштай мөрдөж, улс орнуудын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх хэрэгтэй. Харин асуудалд сонголттой хандаж, давхар стандарт хэрэгжүүлж болохгүй гэжээ.