“798” урлагийн бүс нь Бээжингийн Чаоян дүүрэгт буй. Энд Бээжингийн соёлын бүтээмжийн үйлдвэрлэл төвлөрчээ. Энэ бүс анх хамтарсан үйлдвэрийн бүс байжээ. 1952 онд барьж байгуулж, 1964 оны 4-р сард олон үйлдвэрт хуваагдсан бөгөөд “798”-р үйлдвэр бол түүний доторх нэгэн байв. 2002 оноос хойш, түрээсийн төлбөр бага байсан тул “798” бүсэд олон уран бүтээлчийн студи болон орчин үеийн урлагийн байгууллагууд цугларч, аажмаар урлагийн нийгэмлэг байгуулж эхэлсэн байдаг.
Уртнасан