Хөлөнбуйрт өвлийн спортын наадам нээлтээ хийв
2024-02-18 10:37:53
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 17-ны орой Хятадын өвлийн спортын 14 дэх наадам Хөлөнбуйр хотод нээлтээ хийв.

Бээжин-2022 өвлийн олимпийн дараа зохиогдож буй өвлийн спортын үндэсний хэмжээний анхны том наадмыг ӨМӨЗО анх зохион байгуулж буй том арга хэмжээ юм.

Өвлийн спортын наадамд тэшүүр, цана, биатлон, кёрлинг, шайбтай хоккей, бобслей, чарга, цанын үсрэлт зэрэг их спортын 8 төрлийн 176 тэмцээнд 3000 гаруй тамирчин оролцоно. 14 дэх наадам өмнөх өвлийн спортын наадмуудаас өргөн цар хүрээтэй, спортын хамгийн олон төрөл оролцож буйгаараа онцлог юм.

"Цас мөсөнд баярлан бялхаж, умард хязгаарт мөрөөдөл бүтээе" уриатай наадмын нээлт гэрэл, тайз, технологийг төгс хослуулж цас мөсний ертөнц, тал нутгийн гоо сайхан, хот суурины үзэмжийг мэдрүүллээ.