Хаврын баяраар 474 сая хүн дотооддоо аялав
2024-02-19 10:10:25
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ хаврын баяраар соёл, аялал жуулчлалын зах зээл идэвхжиж, эрч хүч, хэрэглээний чадавхиа үргэлжлэн тэлсэн байна. Соёл, аялал жуулчлалын яамны статистик мэдээнд өгүүлснээр, улсын хэмжээнд “хөдөө тосгоны үдэшлэг”, “дуурь хөдөө орон нутагт”, “шинэ жилийн зураг зурах”, “номын сангуудад шинэ жилээ тэмдэглэх” зэрэг 150 мянга орчим соёлын арга хэмжээ зохиож, 669 сая орчим хүн үзэж сонирхсон байна.

Улсын хэмжээнд давхацсан тоогоор 474 сая хүн дотооддоо аялсан нь өнгөрсөн оны мөн үеэс 34.3 хувиар, 2019 оны мөн үеэс 19 хувиар нэмэгдэв. Дотоодын жуулчдын аялалын зардал 632 тэрбум 687 сая юань болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 47.3 хувиар, 2019 оны мөн үеэс 7.7 хувиар өссөн байна.

Хаврын баяраар улсын хэмжээнд арилжааны шинжтэй 163 мянган соёлын арга хэмжээ үзүүлсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 52.1 хувиар өсч, тасалбарын орлого 778 сая юань болжээ. Бодлого, хангамж, сурталчилгааны таатай олон хүчин зүйлсийн нөлөөгөөр, хот, хөдөөгийн иргэдийн аялах эрмэлзэл нэмэгдэж, аялсан хүний тоо, аяллын зардал зэрэг олон үзүүлэлт шинэ амжилт тогтоосон байна. 

Давхацсан тоогоор дотоод гадаадын 6.83 сая жуулчин хилээр орж гарсан байна. Үүнээс 3.6 сая нь гадагшаа явж, 3.23 сая нь орж иржээ.