Шанхайд хавар иржээ
2024-02-19 17:28:45
Share
Share this with Close
youtube WeChat

Хаврын баярын урт амралтын үеэр Шанхай хотод цаг агаар харьцангуй дулаахан байв. Энэ хотод аль хэдийн хаврын уур орж, ойн цэцэрлэгт хүрээлэнгийн модод цэцэглэж эхэлсэн байна. Хотын үзэмжит цэгүүд, худалдааны төвүүдээр жуулчид дүүрэн байв.

Шанхай хот бол Хятад улсын түүх соёлын алдартай хотуудын нэг. Түүнчлэн олон улсын эдийн засаг, банк санхүү, худалдаа, далайн тээврийн төв болж хөгжсөн бөгөөд дэлхийд хамгийн нэр нөлөө бүхий шинжлэх ухаан технологийн инновацийн төв болох суурийг тавьжээ. Тус хот 6340.5 тэгш дөрвөлжин км талбайтай бөгөөд 2022 оны сүүлчийн бүртгэлээр 24 сая 758.9 мянган байнгын оршин суугчтай юм.


Уртнасан