Хөлөнбуйрын хоккейчин хөвгүүд
2024-02-22 15:21:08
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 17-нд Хятадын өвлийн 14-р наадам Өвөр Монголын Хөлөнбуйрт албан ёсоор эхэллээ. Тухайн өдөр Хайлар дүүргийн Төмөр замын нэгдүгээр дунд сургуульд 15-18 насны ахлах ангийн сурагчид 20 градусын хүйтэн талбайд толгойноосоо уур савстал хоккей тоглож, бэлтгэл хийв.

Өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын байдлаар тус сургууль 37 хоккейчин сурагчтай болжээ. Багийн гишүүдийн тоглолтын туршлага, техникийн чадварыг дээшлүүлэх зорилгоор долоо хоногт ажлын таван өдөр багийн бэлтгэл хийж, тэмцээнд оролцоно. Ням гараг бүр Хөлөнбуйр хотын хоккейн холбооны насанд хүрэгчдийн багтай тоглож, тэмцээний бодит ур чадварыг тасралтгүй дээшлүүлж байна.