2 дугаар сарын 22-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.
Панда хамгаалалтын олон улсын хамтын ажиллагаатай холбогдлуулан асуусан сурвалжлагчийн асуултад Мао Нин хариулахдаа: Хятадын зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг өнөөдөр панда хамгаалалтын олон улсын шинэ хамтын ажиллагаа өрнүүлэх тухай мэдээлэл гаргав. Панда бол Хятад улсын эрдэнэ бөгөөд дэлхийн улс орнуудын ард түмний хайрыг маш их хүлээсэн юм гэв.
20 дугаар зууны 90-ээд оноос хойш Хятад улс өмнө хойно 20 улс орны 26 байгууллагатай панда хамгаалалтын хамтын ажиллагаа өрнүүлж, панда хамгаалалтын судалгааны хүчин чадлыг үр дүнтэй дээшлүүлж, зэрлэг амьтны нэн ховордсон төрөл зүйлийг хамгаалах олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, дотоод гадаадын ард түмний найрамдлыг ч ахиулсан гэж Мао Нин хэлэв.
Уртнасан