Ши Жиньпин Төвийн санхүү эдийн засгийн комиссын дөрөв дэх хурлыг даргалав
2024-02-24 15:33:57
Share
Share this with Close
youtube WeChat

2-р сарын 23-ны үдээс хойш ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга, Төвийн санхүү эдийн засгийн комиссын дарга Ши Жиньпин Төвийн санхүү эдийн засгийн комиссын 4-р хурлыг даргалж, томоохон хэмжээний тоног төхөөрөмжийг шинэчлэх болон өргөн хэрэглээний хуучин бараа бүтээгдэхүүнийг шинээр солих асуудлыг судалж, бүх нийгмийн ложистикийн зардлыг үр дүнтэй бууруулах асуудлыг судалсан байна.

Ши Жиньпин хурал дээр чухал үг хэлж онцлохдоо, бүтээгдэхүүний шинэчлэлийг түргэтгэх нь өндөр чанартай хөгжлийг ахиулах чухал арга хэмжээ бөгөөд шинэ шатанд томоохон хэмжээний тоног төхөөрөмжийг шинэчлэх болон хуучин өргөн хэрэглээний барааг шинэ бүтээгдэхүүнээр солихыг дэмжиж, удирдан чиглүүлэх ёстой. Ложистик бол бодит эдийн засгийн “холбоос шөрмөс" байж, үйлдвэрлэл болон хэрэглээ, дотоод худалдаа болон гадаад худалдааг холбож байдаг болохоор, эрхбиш бүх нийгмийн ложистикийн зардлыг үр дүнтэй бууруулж, үйлдвэрлэлийн салбарын гол өрсөлдөх чадварыг дээшлүүлж, эдийн засгийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх ёстой гэжээ.

Хуралдаанаар, томоохон хэмжээний тоног төхөөрөмжийн шинэчлэл болон хуучин өргөн хэрэглээний барааг шинэ бүтээгдэхүүнээр солих тухай Үндэсний хөгжил, өөрчлөлтийн хороо, Худалдааны яам, Аж үйлдвэр болон мэдээлэлжүүлэлтийн яам зэрэг байгууллагын тайланг сонсож, бүх нийгмийн ложистикийн зардлыг үр дүнтэй бууруулах тухай Үндэсний хөгжил, өөрчлөлтийн хороо, Зам тээврийн яам, Худалдааны яам зэрэг байгууллагын тайланг сонслоо. Орон сууц, хот хөдөөгийн бүтээн байгуулалтын яам, Зах зээлийн хяналт удирдлагын үндэсний газар, Үндэсний төмөр замын групп зэрэг байгууллага нэгж бичгээр мэдээлэл хийсэн байна.

Хурлаас онцлохдоо, бүх нийгмийн ложистикийн зардлыг бууруулах нь эдийн засгийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх чухал арга барил болно. Ложистикийн зардлыг бууруулахын эхлэл болон зорилго нь бодит эдийн засаг болон ард түмэнд үйлчлэх явдал бөгөөд үндсэн урьтал нөхцөл нь даруй боловсруулах аж үйлдвэрийн салбарын эзлэх хувийг үндсэндээ тогтвортой байлгах явдал юм, гол арга зам нь гэвэл бүтцийг тохируулан өөрчлөлтийг дэмжиж, тээврийн зардал, агуулахын зардал, менежментийн зардлыг үр дүнтэй бууруулах явдал юм гэжээ.