Гала тоглолтыг 2.99 тэрбум хүн үзэв
2024-02-25 22:03:00
Share
Share this with Close
youtube WeChat

2-р сарын 24-нд (Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 15-ны өдөр) Хятадын төв радио телевизийн "2024 оны хаврын тэргүүн сарын арван тавны баярын гала" нэвтрүүлэг амжилттай боллоо.

Эх сурвалжаас үзвэл, 2-р сарын 25-ны өдрийн 8:00 цагийн байдлаар, хаврын тэргүүн сарын шинийн арван тавны баяр буюу өлзийт боовны баярын гала тоглолтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулсан шууд нэвтрүүлгийг  давхардсан тоогоор 353 сая, шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулсан шууд нэвтрүүлгийг давхардсан тоогоор 184 сая удаа, телевизээр давхардсан тоогоор 169 сая удаа үзсэн байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гала тоглолттой холбоотой сэдвүүд 2.99 тэрбум удаа уншигдсан бол сүлжээнд хайлт ихтэй 40 халуун сэдвийг бий болгож, холбогдох видеонууд шинэ мэдээллийн хэрэгслээр  давхардсан тоогоор 250 сая гаруй удаа үзсэн байна.