Саяхан өнгөрч буй хаврын баярын үеэр Хятадын байгалийн үзэсгэлэнт газрууд хөл хөдөлгөөн ихтэй, кино театрууд орлого сайтай, хэрэглээний тоо хэмжээ 2019 оны мөн үеийнхээс давсан байна. Хятадын Төв Радио Телевизийн CGTN болон Хятадын ардын их сургууль хамтран Олон улсын харилцаа холбооны судалгааны хүрээлэнгээр дамжуулан хийлгэсэн олон нийтийн санал асуулгад оролцогчдын 90 гаруй хувь нь (93.1%) нь Хятадын эдийн засгийн хүч чадал, чадавхийг өндрөөр үнэлж, Хятадын эдийн засаг хүчтэй уян хатан, асар их хүчин чадалтай, хангалттай тэсвэр хатуужилтай бөгөөд сэргэлт удаашралтай байгаа дэлхийн эдийн засагт итгэл, хүч чадлыг оруулах нь гарцаагүй гэж үзсэн байна.
Энэ хаврын баяраар Хятадын эдийн засаг олон дээд амжилт тогтоов. Тухайлбал дотоодын киноны орлого 8 тэрбум юаниас давж, дотоод 474 сая жуулчин аялж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 34.3%-иар нэмэгдэж, нийт зардал 632.7 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.7%-иар нэмэгдэн, олон үзүүлэлт 2019 оны мөн үеийнхээс давсан байна.
Визгүй бодлого хэрэгжүүлснээр гадагшаа чиглэсэн аялал жуулчлал нь хаврын баярын хэрэглээний ногдол ашгийг дэлхий нийтэд хуваалцах боломжийг олгосон гэх мэт. Судалгаанд оролцогчдын 80.3% нь Хятадын эдийн засгийн хүчирхэг байдлыг өндрөөр үнэлж, Хятадын эдийн засаг эрсдэлийг даван туулах чадварт бүрэн итгэж, энэ нь дэлхийд илүү их үр өгөөжөө өгнө гэж үзэж, дэлхийн судалгаанд оролцогчдын 85.2% нь Хятадын эдийн засаг урт хугацаанд тогтвортой хадгалагдана гэж үзсэн байна.