CGTN суваг, Хятадын Ардын их сургуулийн хамтарч байгуулсан Шинэ эриний олон улсын харилцааны хүрээлэнгээс саяхан дэлхийн дахинаа өргөн хүрээнд санал асуулга явуулжээ. Санал асуулгад оролцогсдын 90.6 хувь нь Хятад дэлхийд маш чухал байр суурьтай, Хятадтай харилцан ашигтай хамтарч ажиллах нь бусад улсын ашиг сонирхолд нийцэх бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт болсон гэжээ.
Санал асуулгад оролцогсдын 84.5 нь Хятад дэлхийн эдийн засгийн нэр нөлөө бүхий оролцогч гэж үзсэн бол 81.9 хувь нь Хятад боломжоор дүүрэн орон, Хятадын хөгжил нь дэлхий нийтэд их боломж авчирна гэжээ. Мөн 75.6 хувь нь өөрийн улс нь Хятадтай найрсаг харилцаатай байхыг хүсдэг, олон улсын үйл хэрэгт Хятад идэвхтэй оролцох нь олон улсын дэг журмыг хамгаалахад тустай гэжээ.
Мөн 63.2 хувь нь Хятадын хэрэгжүүлж буй гадаад бодлого үргэлж чанар сайтай, тогтвортой гээд, үймээн самуун ихтэй дэлхий нийтэд Хятад тогтвортой байдал хангаж чадна гэж үзсэн бол 64.6 хувь нь Хятад хариуцлагатай том гүрэн, дэлхийн засаглалд бүтээлч үүрэг гүйцэтгэж ирсэн гэжээ.
Хятад бусад орны хүндэтгэлийг олохуйц орон гэж 76.5 хувь, Хятад маш их амжилт гаргасан орон гэж 84.2 хувь, дэлхий дээрх Хятадын нэр нөлөө улам нэмэгдсээр байна гэж 80.1 хувь нь үзжээ.
Санал асуулгыг Америк, Франц, Япон, Өмнөд Солонгос зэрэг хөгжсөн орнууд, Перу, Мексик, Тайланд, Нигери зэрэг хөгжиж буй орнуудын 15037 хүний дунд явуулжээ.