Яг одоо сургууль төгссөн шинэ хүмүүс ажилтай болох оргил үе эхэлж, Хятадын бүх нутгаар ажилтан шалгаруулж авах, хүмүүсийг ажилтай болгох ажлын байрны нээлттэй өдрүүд эхэлж байна.
Хоёрдугаар сарын 24-нд Шанхайд өргөн цар хүрээтэй хөдөлмөрийн яармаг зохиож, 1000 орчим хуулийн этгээд 20 мянган ажлын байр зарлажээ.
Гансү мужийн Ланьжөү хотод “2024 хаврын аян” хөдөлмөрийн яармаг болж олон хуулийн этгээд өндөр цалин амлаж, судалгаа хийх чадвартай сайн мэргэжилтнүүд хайж байна.
Шаньси мужийн Жиньчэн хотод мөн ийм арга хэмжээ болж 400 орчим аж ахуйн нэгж оролцон 10 мянган ажлын байр санал болгоод байна.
Жэжян мужийн Ханжөү хотод болсон яармагт 20 мянган ажлын байр зарлагдаад байгаа юм.