14 дэх удаагийн БХАТИХ-ын Байнгын хорооны 8-р хурал өнөөдөр 27-нд Бээжин хотод АИХ-ын ордонд өндөрлөв. Хурлаар шинээр нэмэлт өөрчлөлт оруулсан Улсын нууцыг хамгаалах тухай хуулийг баталжээ. Улсын дарга Ши Жиньпин 20 тоот зарлигт гарын үсэг зурж, хуулийг нийтлэх зөвшөөрөл олгов. Байнгын хорооны дарга Жао Лэжи хаалтын хурлыг даргалжээ.
Байнгын хорооны хуралд суух ёстой 165 хүн бүрэн оролцож, хуулиар тогтоосон ирц бүрэн бүрдэв. Хурлаар, БХАТИХ-ын Байнгын хорооны ажлын тайлангийн төслийг зарчмын хувьд батлав. Байнгын хорооны даргын хурлаар, Жао Лэжиг Байнгын хороог төлөөлөн 14 дэх удаагийн БХАТИХ-ын 2 дугаар хуралд ажлын тайлан тавихыг даалгав.
Мөн хурлаар, зарим төлөөлөгчдөд мандат олгох эсэх тухай БХАТИХ-ын Байнгын хорооны Төлөөлөгчдийн хянан шалгах зөвлөлийн мэдүүлгийг батлав.
Үүний зэрэгцээ бусад томилгоо, чөлөөлөлөх шийдвэрийн төслийг ч баталжээ.
Хурлаар мөн, 14 дэх удаагийн БХАТИХ-ын 2 дугаар хурлын хөтөлбөр, тэргүүлэгчид болон нарийн бичгийн дарга нарын нэрсийн төслийг баталж, хурлын бэлтгэл хуралд хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэв. Түүнчлэн, 14 дэх удаагийн БХАТИХ-ын 2 дугаар хуралд оролцох хүмүүсийн нэрсийг санал хураалтаар баталжээ.
Уртнасан