Гадаадын хөрөнгө оруулалт Хятадын зах зээлд
2024-02-27 19:59:29
Share
Share this with Close
youtube WeChat

"Хятадад, Хятадын хэрэглэгчдэд" стратегиар дамжуулан Хятадын аж үйлдвэрийн экологид бүрэн нэвтэрч, Хятадын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнийг илүү хурдан хөгжүүлж, үйлдвэрлэх болно хэмээн Германы "Фольксваген" группын Хятад дахь компанийн ТУЗ-ийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Ральф Брандштаттер саяхан өгсөн ярилцлагадаа хэлжээ. Энэ оны 1-р сард Фольксвагенийн гадаад дахь хамгийн том судалгаа хөгжүүлэлтийн төв Хятадад ашиглалтад орсон. Ойролцоогоор 1 тэрбум еврогийн хөрөнгө оруулалттай энэхүү төсөл нь Фольксвагенийн бүтээгдэхүүн боловсруулах үр ашгийг дээшлүүлэхээс гадна зардлын бүтцийг оновчтой болгож байна.

Гадаадын хөрөнгө оруулалт бол Хятадын эдийн засаг болон дэлхийн эдийн засгийн хамтын хөгжил цэцэглэлт, хөгжлийг ахиулах чухал хүч юм. Гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулах нь энэ оны эдийн засгийн ажлын чухал чиглэл байх ёстой бөгөөд гадаадын хөрөнгө оруулалтыг татах, ашиглах бодлого, арга хэмжээг судалж, эхлүүлэхийг саяхан хуралдсан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн байнгын хурал дээр санал болгов. Хятадын сүүлийн үеийн албан ёсны тоо баримтаас үзвэл, энэ оны 1-р сард Хятадад гадаадын хөрөнгө оруулалттай 4588 шинэ аж ахуйн нэгж байгуулагдсан нь өнгөрсөн оны тасралтгүй өсөлттэй харьцуулахад, өмнөх оны мөн үеийнхээс 74.4%-иар нэмэгдсэн байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, дэлхий дахинд гадаадын хөрөнгө оруулалт бүхэлдээ буурсан хэдий ч Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтын халуун цэг хэвээр байгааг энэ нь илт харж болох юм.

Өнгөрсөн 1-р сард Хятадын гадаад хөрөнгийн бодит хэрэглээ 112.71 тэрбум юань болж, цар хүрээ нь хэлбэлзэж байгааг хэрхэн харж байгаа бол? Холбогдох шинжээчдийн үзэж буйгаар, 2018 оноос хойш дэлхийн хөрөнгө оруулалтын байдал удаашралтай байна. 2022 онд дэлхий дахинд гадаадын шууд хөрөнгө оруулалт нийтдээ 13.8%-иар буурч, хөгжингүй орнуудын эдийн засаг илүү их хэмжээгээр буурч, 17.1%-д хүрсэн. Ийм нөхцөлд, Хятадын нийт гадаадын хөрөнгө оруулалтыг шингээх хэмжээ тогтвортой хэвээр байгаа нь тийм ч амар зүйл биш юм. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын байдлаар, суурь өндөр зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж, гадаадын хөрөнгө оруулалтын шингээлт өмнөх оны мөн үеэс буурч, харин өмнөх сарынхаас 20.4%-иар өссөн нь Хятад дахь гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсээр байгааг харуулж байна.

Германы Сименс эрүүл мэндийн үйлчилгээний Хятад дахь компанийн тэргүүн Ван Хао: "Хятад улс гадаад ертөнцөд нээлттэй байхыг ахиулж, бизнесийн орчныг тасралтгүй оновчтой болгож, хөрөнгө оруулалт, бизнесийн хөгжилд бат бөх баталгаа өгч байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд Хятадын технологийн инновацийн түвшин үргэлжлэн сайжирч байгаа нь компаниудад дижиталчлалын салбарт инноваци хийх боломжийг авчирч байна. 2023 оны санхүүгийн жилд манай компанийн орлого өмнөх оны мөн үеэс 7%-иар өссөн үзүүлэлттэй байна. Цаашид бид Хятадын зах зээлд урт хугацааны төлөвлөлтөө үргэлж нэн тэргүүнд тавих болно" гэжээ.

Францын Санофи группийн Хятад дахь салбар компанийн тэргүүн Шванн: "Бид Хятадын зах зээлийн ирээдүйн хөгжлийг үргэлж өөдрөгөөр харж, ирээдүйд шинэлэг өсөлтийг бий болгох асар их нөөц боломжтой гэдэгт итгэлтэй байна. Нээлттэй инновацийн үржил шимт хөрсөнд өргөн хэтийн төлөв, хязгааргүй боломж байгаа бол, Хятадыг гүнзгий судлах бидний итгэл найдварыг нэмэгдүүлж байна" гэжээ.