“Хоёр чуулган”-ы хэвлэл мэдээллийн төв нээгдлээ
2024-02-27 10:23:31
Share
Share this with Close
youtube WeChat

2024 оны Хятадын хоёр чуулган буюу 14 дэх сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 2-р чуулган, 14 дэх удаагийн Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн 2-р чуулган мөдхөн хуралдаж эхэлнэ. Хоёр чуулганд зориулсан хэвлэл мэдээллийн Мэй Ди Я төв өнөөдөр, 27-аас эхлэн Бээжин хотод нээгдлээ.  

Гуравдугаар сарын 5-ны өдөр 14 дэх сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 2-р чуулган хуралдана. Харин 14 дэх удаагийн Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн 2-р чуулган гуравдугаар сарын 4-нд хуралдах юм. Хоёр чуулганы хэвлэл мэдээллийн төвөөс сэтгүүлч мэдээлснээр, хоёр чуулганыг сурвалжлахаар гадаад дотоодын 3000 орчим сэтгүүлч бүртгүүлээд байна. Хэвлэл мэдээллийн төв сэтгүүлчдэд нээлттэй, ил тод байдлаар үйлчлэх юм байна.