ХКН-ын төв хорооны холбогдох дүрэм журмын дагуу Төв хорооны Улс төрийн товчооны гишүүд, Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүд, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хороо, Төрийн Зөвлөл, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны Намын Удирдах Бүлгийн гишүүд, Ардын дээд шүүх, Ардын дээд прокурорын намын удирдах бүлгийн нарийн бичгийн дарга нар жил бүр ХКН-ын төв хороо болон Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинд ажлаа бичгээр тайлагнадаг юм. Саяхан холбогдох нөхдүүд журмын дагуу ХКН-ын төв хороо болон Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинд ажлаа бичгээр тайлагнасан байна.
Ши Жиньпин ажлын тайланг сайтар нягтлан үзэж, чухал шаардлагуудыг дэвшүүлэв. Тэрээр онцлохдоо, энэ жил БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд "14-р таван жил"-ийн төлөвлөгөөний зорилт, үүргийг биелүүлэх зангилаа жил юм. Хятадын Коммунист Намын 20-р их хурал болон 20-р удаагийн Төв хорооны 2-р бүгд хурлын үзэл санааг бүрэн хэрэгжүүлж, "дөрвөн үзэл баримтлал"-ыг ухамсартайгаар нэмэгдүүлж, "өөртөө итгэх дөрвөн итгэл"-ийг бэхжүүлж, мөн "хоёрыг хамгаалах"-ыг сайтар биелүүлж, сэдэвчилсэн боловсролын ололт амжилтыг бататган өргөжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулахад анхаарч, Намын Төв Хорооны бодлого байршуулалт болон төрөл бүрийн үүрэг даалгаврыг сайтар хэрэгжүүлэх ёстой. Өөрсдийнхөө үүрэг хариуцлагад тулгуурлан, улс төрийн хариуцлагаа чангатгаж, гол санааг онцлон гол зүйлээ ойлгож, тууштай урагшлан шаргуу ажиллаж, Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтаар хүчин чармайлтаа цаашид нэгтгэж, хүчирхэг улс орон байгуулах, үндэстний сэргэн мандалтын агуу үйлсийг урагшлуулахын төлөө хамтдаа хичээн зүтгэх хэрэгтэй гэжээ.