Цахилгаан машины дэд бүтцийг сайжруулна
2024-02-27 10:49:09
Share
Share this with Close
youtube WeChat

Цагаан сарын амралтаар олон сая хүн нутаг орноо зорьж, ийшээ тийшээ зорчлоо. Харьцангуй ойрхон газарт унаж зрчиход цахилгаан машин хэмнэлттэй, тохилог сайхан унаа юм. Хятад улс цахилгаан машинтай холбоотой дэд бүтцийг тасралтгүй нэмэгдүүлсээр байгаа боловч хөдөлгөөний оргил үе, мөн цас бороотой цаг уурын онцгой нөхцөлд машины цэнэглэх цэгийн хүрэлцээ муу учир дараалал үүсч, олон цагаар хүлээсэн хүмүүс бухимдах явдал гарчээ. Иймд зам харилцааны салбар  дэд бүтцийг сайжруулж шинэчлэх ажилд шуурхайлан оржээ. 

Сүүлийн жилүүдэд хурдны авто замд цэнэглэх цэг байгуулахыг жолооч нар шаардах болсон. Энэ жил өмнөхөө бодвол цэнэглэх цэг тодорхой хэмжээгээр нэмэгдэж, цахилгаан машинаар зорчиход бэрхшээл багатай болсон байна. Том хотуудын төвд, дунд жижиг хотуудын захад, төвөөс алслагдсан уулархаг нутаг цэнэглэх цэг байгуулсан нь шинэ дэвшил болжээ. 

Хурдны авто замын үйлчилгээний газарт цахилгаан цэнэглэгч хангалттай болж, оргил ачааллын үед бас нэмж байршуулдаг болсонд жолооч нар сэтгэл хангалуун байна. Тэрчлэн хурдны замын орц гарц дээр цэнэглэгч нэмж байршуулсан нь оновчтой болжээ. Оргил ачааллын онцгой нөхцөлд нэг цаг хүлээж байж машианаа цэнэглэсэн гэж жолооч нар ярьж байна. 

Гэвч юм бүхэн дардан сайхан байсангүй. Одоо ч мөн адил. Тухйабал энэ салбарт оршиж байгаа дутагдалтай тал нь цэнэглэхэд их цаг зарцуулдаг, цэнэглэхэд техникийн саатал их гарч байгаа явдал юм. Харахад жижиг асуудал мэт боловч даруй шийдэхгүй бол бүхэл бүтэн салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүй байдал үүсээд байгаа юм. Цэнэглэх цэгүүд гадаа байдаг тул халуунд халж, хүйтэнд хөрч, салхи бороонд идэгдэж амархан эвдэрч элэгдэж байна. Бас зарим нь хуучирч, цаг тухайд нь сэлбэж засаагүй тул хэрэгцээ хангахааргүй болсон байна. Иймд  асуудлыг энэ онд шуурхай шийдэж эко машины хэрэглээг дэмжихийн тулд технологийн дэвшилд түшиглэн хичээж ажиллах шаардлагатай байна. 

Цэнэглэх төхөөрөмжийг сайжруулахын тулд зах зээлийн өрсөлдөөний  таатай орчин бүрдүүлж өгөх хэрэгтэй байна. Энэ салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж, цахилгаан цэнэглэх цэг байгуулах зөвшөөрлийг хялбарчилж, зах зээлийн шударга өрсөлдөөн бий болгох хэрэгтэй байгаа юм.