Бээжин хотыг олон дарамтаас чөлөөлжээ
2024-02-27 15:13:03
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албанаас өнөөдөр, 27-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны албаны хүн хэлэхдээ, Бээжин, Тяньжинь, Хэбэйн зохицолтой хөгжлийн стратегийг хэрэгжүүлж эхэлснээс хойш Бээжин хотын нийслэлийн бус хүчин чадамжийг үр дүнтэй чөлөөлж, "том хотын өвчин"-ийг үе шаттайгаар багасгаж байна гэжээ.

Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны намын хэсгийн гишүүн Гүө Ланьфэн: Бээжин хотын нийслэлийн бус хүчин чадамжийг чөлөөлөхийн тулд сүүлийн жилүүдэд Бээжинд ердийн боловсруулах үйлдвэр байгуулах зөвшөөрлийг цөөлж, Төв засгийн харьяа зарим байгууллага нэгжийг орон нутгуудад нүүлгэсэн. 2014 онд зохицолтой хөгжлийн стратеги хэрэгжүүлснээс хойш 3000 гаруй боловсруулах үйлдвэр, 1000 гаруй зах, ложистикийн төв, 4 их дээд сургууль, төвийн аж ахуйн нэгжүүдийн төв оффисыг гадагш нүүлгэн шилжүүлсэн гэжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ, аж ахуй нэгж, байгууллага нэгжүүдийг гадагш нүүлгэхийн зэрэгцээ нийслэл хотын "дөрвөн гол чухал хүчин чадамж"-тай холбоотой, мөн иргэдийн амьжиргаатай холбоотой төслүүдийн хэрэгжилтийг баталгаажуулахад анхаарч ирсэн гэжээ.