Хөлөнбуйр бол Хятадын зүүн хойд нутаг. Өвөл дунджаар -25 градус хүрч хүйтэрдэг. Ийм хүнд нөхцөлд ч гэсэн задгай усанд сэлэлтийн сайн дурын баг дасгал хийхээ зогсоож байсангүй.
Хөлөнбуйр хотын Хайлаар өвлийн усан сэлэлтийн холбоо 1996 онд байгуулагдсан. Хамгийн ахмад гишүү 79, хамгийн залуу нь 27 настай юм. "Бид үе тэнгийнхнээсээ залуу харагддаг. Энэ бол "судасны гимнастик"-ын ач тус юм" гэж тэд ярьцгааж байлаа.
Хүйтэн усаар хүний биеэ норгож цочрооход бүх биеийн цусны эргэлт сайжирч, бодисын солилцоо эрчимжиж, судас эхлээд агшиж, дотор эрхтэн рүү цус урсгаана, улмаар бие махбодын хүйтэнд тэсвэртэй хариу үйлдлийн үйлчлэлээр биеийн гадаргуу руу цус түргэн гүйж эхэлдэг. Тогтмол тэлж, агших нь цусны судасны уян хатан байдлыг нь сайжруулан дасгалжуулдаг тул өвлийн усанд сэлэхийг "судасны гимнастик" гэж нэрлэдэг байна.
Суртын овор, бие галбирын хөгжлөөс харахад 40 гарч яваа мэт харагддаг ч үнэндээ тэр 58 настай, өвлийн усанд сэлэлтээр 25 жил хичээллэж байгаа юм.
Тэрээр 2018 онд Далянь хотод болсон цагдаагийн салбарын өвлийн усан сэлэлтийн олон улсын тэмцээнд Хөлөнбуйраа төлөөлөн оролцож, зургадугаар байр эзэлж байжээ.