Буухиа шуудангийн салбар дэлхийд тэргүүлэв
2024-02-28 15:02:08
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба “зам тээврийн өндөр чанартай хөгжил Хятад маягийн шинэчлэлд үйлчилж байна” сэдвээр хэвлэлийн бага хурал хийлгэв. Хятадын Үндэсний шуудангийн товчооны дарга Жао Чунжю хэлэхдээ, сүүлийн жилүүдэд буухиа шуудангийн салбарын хөгжил, чанар, үр ашиг, цар хүрээ, аюулгүй байдлыг нэгтгэн уялдуулж, тээвэрлэлт хүргэлтийг үр дүнтэй болгож, мэдээлэлжүүлэлт, зохион байгуулалтыг сайжруулж, зардлаа хямдруулж, үйлчилгээний хүрээг өргөжүүлсэн гэв.

Ингэснээр нэгд, салбарын цар хүрээ өргөжиж, бизнесийн хэмжээ 10 жил дараалж дэлхийд тэргүүлэв. Өнгөрсөн онд буухиа хүргэлтийн тоо 132.07 тэрбум болж өмнөх оноос 19.4 хувиар, бизнесийн орлого 1.2 их наяд юаньд хүрч өмнөх оноос 14.3 хувиар нэмэгдсэн. Мөн нэг хүн оногдох буухиа илгээмжийн тоо жилд 90-ээс дээш гарчээ. Хоёрт, Үйлчилгээний сүлжээ саадгүй болсон. Гуравт, Салбарын хөгжлийг хөдөлгөх хүч хангалттай байна. Дөрөвт, Үйлчилгээний гинжин хэлхээ сайн байна. Тавд, Ногоон хөгжлийг салбарт гүнзгийрүүлсэн. Зургаад, Аюулгүй байдлын суурь бэхэжсэн байна.


Уртнасан