Өчигдөр 27-ны орой өвлийн спортын 14 дэх наадам Хөлөнбуйр хотод өндөрлөв. “Би тал нутагтайгаа болзоотой” гэдэг дуу тал нутгаа магтан дуулсан сайхан дуу бөгөөд Хятадын өвлийн спортын 14 дэх наадмын хаалтын ёслолын гол дуу байлаа.
Хаалтын ёслолын уран сайхны тоглолт, үзүүлбэрт Өвөр Монгол нутгийн үзэмж, хүн ардын соёл, зан заншлыг үзүүлэв. Мөн наадамд ажилласан сайн дурын ажилтнуудад талархал дэвшүүлэв.
Үүний зэрэгцээ дараагийн өвлийн спортын наадмыг зохион байгуулах газрыг танилцуулав. Хятадын өвлийн спортын 15 дахь наадам 2028 онд Ляонин мужид болох юм.
Энэ удаад Хятадын муж хотуудын 35 багийн 3000 гаруй тамирчин Хөлөнбуйрт ур чадвар, хурд хүч, авъяас самбаагаа шавхан өрсөлдөж, алдраа мандуулав. Өвлийн спортын наадмаас 99 алтан медалийн эзэд тодорч, 35 багаас 26 баг алтан медаль зүүж, 30 баг медаль авчээ.
Өвлийн спортын 14 дэх наадамд анх удаа олон нийтийн тэмцээний төрлийг хөтөлбөртөө багтаасан байна. ӨМӨЗО өвлийн спортоор дамжуулан иргэдэд өгөөжтэй байлгах 300 шахам тэмцээн, уралдаан явуулж, эдгээр арга хэмжээнд ойролцоох бүсэд 5 сая спорт сонирхогч оролцсон байна.
Уртнасан