Он гарсаар Хятадын соёл, аялал жуулчлалын зах зээл эрчимтэй хөгжиж, хэрэглээг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байна. Найм хоног үргэлжилсэн Хаврын баяраар дотоодоо давхардсан тоогоор 2 тэрбум 311 сая хүн зорчиж, ах дүүс төрөл төрөгсөд, найз нөхөддөө зочилж, мөн аялж жуулчилсан байна. Соёл, аялал жуулчлалын яамны тоо баримтаас үзвэл, аялагчдын тоо, аялалд зориулсан зардал зэрэг нь шинэ үзүүлэлтэд хүрчээ. Тухайлбал, дотооддоо 474 сая хүн жуулчилж, 630 тэрбум юань зарцуулсан байна. Үзвэрийн газар, буудал, рестораны захиалга их байсан аж.
Урьдчилсан статистикээс харвал, хөдөө орон нутгийн хаврын баярын гала тоглолт, ший жүжиг, уран зургийн үзэсгэлэн, номын сангаас зохиосон цагаан сарын эвент зэрэг 150 мянга орчим соёлын арга хэмжээнд 700 сая хүн ямар нэгэн хэлбэрээр оролцжээ. Улсын хэмжээнд 16300 том жижиг тоглолт зохиосон нь өмнөх оны Хаврын баяраас 50 хувиар өссөн байна.