Гадаадын хөрөнгө оруулалтын тогтоолууд үр дүнтэй хэрэгжиж байна
2024-02-29 09:32:35
Share
Share this with Close
youtube WeChat

“Гадаадын хөрөнгө оруулалтын тухай 24 зурвас тогтоол”-ын зонхилох нь бодитоор хэрэгжсэн, хэрэгжилт нь ахицтай байна. Хятадын Худалдааны яам цаашид олон төрлийн арга хэмжээ хэрэгжүүлэн үр бүтээмжид хүргэж, хэрэгжилтэд бүх талын үнэлгээ хийж, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад үзүүлэх бодлогын дэмжлэгийг нэмэгдүүлнэ. Худалдааны яамнаас өчигдөр, 28-нд хийлгэсэн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын дугуй ширээний уулзалтаас сурвалжлагч ингэж мэдээлэв.

Өнгөрсөн жилийн наймдугаар сард “Гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, гадаадын компаниудын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тухай Төрийн зөвлөлийн санал” нэртэй 24 зурвас тогтоол гарсан. Дугуй ширээний өчигдрийн уулзалтад Худалдааны яам, Төрийн татварын алба, Зах зээлийн хяналтын ерөнхий товчоо, Цагаачлалын хэрэг эрхэлсэн үндэсний товчооны албан тушаалтнууд 24 зурвас тогтоолын хэрэгжилтийн байдлыг танилцуулсан юм.

Худалдааны яам мэдэгдэхдээ, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай 24 зурвас тогтоолын зонхилох арга хэмжээ хэрэгжсэн, заримынх нь хэрэгжилт ахицтай байна. Цаашид бусад байгууллагууд, орон нутагтай хамтран тогтоолын олон төрлийн арга хэмжээг түргэтгэн хэрэгжүүлж үр бүтээмжид хүргэнэ. Үүний зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын саналыг сонсож, хэрэгжсэн байдалд бүх талын үнэлгээ хийж, ажлаа тасралтгүй сайжруулж, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад үзүүлэх бодлогын дэмжлэгийг нэмэгдүүлнэ гэв.


Уртнасан