Эдийн засаг 2023 онд сэргэж сайжирсан
2024-02-29 10:56:47
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, хоёрдугаар сарын 29-нд Хятадын Үндэсний статистикийн газар “БНХАУ-ын 2023 оны улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн статистик тайлан” гаргав.

Эхний шатанд тооцоолсноор, өнгөрсөн жилд ДНБ 126 их наяд 58.2 тэрбум юань болж, эдийн засаг 5.2 хувиар өсчээ. Үүний дотор, үйлдвэрлэлийн нэгдүгээр салбар 8 их наяд 975.5 тэрбум юанийн нэмүү өртөг бүтээсэн нь өмнөх оноос 4.1 хувь өссөн байна. Үйлдвэрлэлийн хоёрдугаар салбар 48 их наяд 258.9 тэрбум юанийн нэмүү өртөг бүтээсэн нь 4.7 хувь нэмэгдэв. Үйлдвэрлэлийн гуравдугаар салбар 68 их наяд 823.8 тэрбум юанийн нэмүү өртөг бүтээсэн нь 5.8 хувь өссөн байна. Нэгдэгч үйлдвэрлэлийн нэмүү өртөг ДНБ-нд 7.1 хувь, хоёрдогч үйлдвэрлэлийн нэмүү өртөг 38.3 хувь, гуравдагч үйлдвэрлэлийн нэмүү өртөг 54.6 хувийг тус тус эзэлж байна. Хэрэглээний зардал ДХБ-ийг 4.3 нэгж өсгөж, хөрөнгийн хуримтлал ДНБ-ийг 1.5 нэгж нэмэгдүүлж, бараа болон үйлчилгээний экспорт ДНБ-ыг 0.6 нэгж бууруулжээ. 

Улирлаар нь ангилбал, эхний улиралд ДНБ өмнөх оны мөн үеэс 4.5 хувь, хоёрдугаар улиралд 6.3 хувь, гуравдугаар улиралд 4.9 хувь, сүүлийн улиралд 5.2 хувь тус тус өсөв. Бүтэн жилийн байдлаар нэг хүнд оногдох ДНБ 89358 юань болсон нь өмнөх оноос 5.4 хувь нэмэгдсэн дүн юм. Иргэдийн нийт орлого 125 их наяд 129.7 тэрбум юань хүрсэн нь өмнөх оноос 5.6 хувь өссөн байна. Хөдөлмөрийн нийт бүтээмжийн нэг хүнд оногдох хэмжээ 161615 юань болсон нь өмнөх оноос 5.7 хувь өссөн байна.


Уртнасан