Улс төрийн товчоо хуралдаж, засгийн газрын ажлын тайланг хэлэлцэв
2024-02-29 16:46:57
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо хоёрдугаар сарын 29-нд хуралдаж, Төрийн Зөвлөлийн 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганд хэлэлцүүлэхээр төлөвлөж буй "Засгийн газрын ажлын тайлан"-ийн төслийг хэлэлцэв. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалжээ.

Хурлаар өнгөрсөн нэг жил олон улсын ээдрээтэй нөхцөл байдал болон дотоодын өөрчлөлт шинэчлэлт, хөгжил, тогтвортой байдлын хүндхэн зорилтуудын өмнө Ши Жиньпинээр удирдуулсан ХКН-ын Төв хороо нам, ард түмнээ идэвхтэй дайчилж, гадаад, дотоод дарамтыг туулж, хүндрэл бэрхшээлийг зохицуулснаар КОВИД-19 цар тахлын үеэс хэвийн горимд тогтвортой шилжиж, эдийн засгаа үр дүнтэй сэргээж, иргэдийн амьжиргааг нааштай баталгаажуулан, эдийн засаг, нийгмийн хөгжлийн бүтэн жилийн зорилтоо бүрэн дүүрэн биелүүллээ. Түүнчлэн чансаатай хөгжлийг ахиулж, социалист орчин цагийн улс орныг бүх талаар бүтээн байгуулахад дорвитой алхам хийсэн гэж үзжээ.

Хурлаар онцлохдоо, 2024 онд БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой тохионо. Мөн "14-р таван жилийн төлөвлөгөө"-ний зорилтыг биелүүлэх зангилаа жил гэдгээрээ онцлог юм. Тиймээс ХКН-ын Төв хорооны удирдлага дор засгийн газар ажлаа тогтвортой урагшлуулахын зэрэгцээ хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүхэлд нь оновчтой хэрэгжүүлж, шинэ төлөвийг шуурхай тогтоох хэрэгтэй. Чансаатай хөгжлийг үргэлжлүүлэн хүч тавин ахиулж, өөрчлөлт нээлтийг бүх талаар гүнзгийрүүлж, өндөр түвшинд шинжлэх ухаан технологийг бие даан хөгжүүлж, макро түвшний тохируулгаа нэмэгдүүлж, дотоод эрэлт хэрэгцээ, хангамжийн бүтцийн өөрчлөлт, хотжилт болон хөдөө орон нутгийн сэргэлтийг уялдаатай төлөвлөж, эдийн засгийн амьжиргааны эрч хүчийг нэмэгдүүлж, эрсдэлээс сайтар сэргийлэх хэрэгтэй гэв.