Шанхайд олон улсын бизнесийн хамтын ажиллагааны бүс байгуулна
2024-02-29 09:26:12
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Гаалийн ерөнхий газар хоёрдугаар сарын 28-ны өдөр "Шанхайн дорно дахины зам тээврийн төвийн олон улсын бизнесийн хамтын ажиллагааны бүс байгуулах ерөнхий төлөвлөгөө" гаргажээ. Энэхүү бүс нь олон улсын бизнесийн солилцоог үндсэн чиг үүрэг болгож, богино хугацаанд ажиллах боловсон хүчин, бизнесийн үйл ажиллагаа явуулах, олон улсын бизнес эрхлэгчдийг  тухайн бүсэд нэвтрэх боломж олгох, хилийн чанад дахь иргэдийн хэрэгцээг хангаж, бизнес уулзалт, ажил хэргийн хэлэлцээр болон бусад үйл ажиллагаанд тэдний ая тухтай байдлыг хангах юм гэжээ.

Төлөвлөгөөнд тусгаснаар, бизнесийн хамтын ажиллагааны бүсийг ерөнхийлсөн баталгаат бүс, гаалийн хяналтын бүс, боомтын хязгаарлагдмал бүс гэсэн бүтэцтэй байгуулж, тодорхой хаалттай бүсэд иргэдийн хил дамнасан хөдөлгөөнийг хөнгөвчлөх бодлого, арга хэмжээ авч ажиллах юм.