Ши Жиньпиний өгүүллийг "Чю Шы" сэтгүүл нийтэлнэ
2024-02-29 16:39:41
Share
Share this with Close
youtube WeChat

Маргааш, гуравдугаар сарын 1-нд хэвлэгдэх “Чю Шы” сэтгүүлийн 5 дахь дугаарт ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний “Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн ажлыг эрчимжүүлэн сайжруулж, зөвлөлдөх ардчиллыг бүх талаар хөгжүүлье” өгүүллийг нийтлэх юм. Энэ өгүүлэл бол Ши Жиньпин даргын 2013 оны 2 дугаар сараас 2023 оны 6 дугаар сарын хооронд хэлсэн чухал өгүүллийн сонгомол хэсгүүд юм.

Өгүүлэлд, Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөл бол Хятадын Коммунист нам нь Марксизмын нэгдмэл фронтын онол, улс төрийн намын онол, ардчиллын улс төрийн онолыг Хятад улсын бодит байдалтай уялдуулсан агуу их үр бүтээмж, ХКН нь ардчилсан нам бүлэг, нам бүлгийн харьяалалгүй хүмүүс, ардын нийгэмлэг, олон үндэстнүүдийн олон салбарын хүмүүсийг удирдан улс төрийн тогтолцооны талаар хийсэн агуу бүтээмж юм гэжээ.

ХКН удирдсан олон нам хамтран ажиллах, улс төрөөр зөвлөлдөх тогтолцоо бол Хятадын улс төрийн үндсэн тогтолцоо бөгөөд Хятад улсад үүсэж бий болсон улс төрийн намын шинэ хэлбэрийн тогтолцоо гэж өгүүлэлд тэмдэглэжээ.

Зөвлөлдөх ардчиллыг бүх талаар хөгжүүлэх хэрэгтэй. Зөвлөлдөх ардчилал бол практикийн бүх үйл явцын ардын ардчиллын чухал хэлбэр гэж өгүүлэлд онцолсон байна.