"Шинэ үйлдвэрлэх хүч" энэ оны гол үг байх болно
2024-03-01 10:49:10
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын энэ оны хоёр чуулган мөдхөн хуралдаж эхэлнэ. Өчигдөр, 29-нд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо хуралдаж, засгийн газрын тайланг хэлэлцэв. Анхаарал төвлөрүүлэх гол зүйлүүд юу байх вэ. Тайланд онцолсон зүйлүүд юу байв? 

Энэ 2024 он бол БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой, “14 дэх таван жил”-ийн төлөвлөгөөний зорилтод хүрэх чухал жил гэдгийг Улс төрийн товчоо онцлов.  “14 дэх таван жил”-ийн төлөвлөгөөний 4 дэх жил, үүрэг зорилтын хувьд таван жилийн төлөвлөгөөний хөтөлбөрийн хэрэгжилт 50 хувиас давж, гол үүрэг зорилтын хэрэгжилт товлосонтой нийцэж байна. Гэвч цөөн хэдэн индекс товлосон хугацаанаас хоцорч байгаа юм байна. Иймээс энэ онд хоцорч яваа ажлыг сайтар хийж, бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэж, “14-р таван жил”-ийн төлөвлөгөөний зорилтыг бүх талаар биелүүлэх нь чухал. Зорилтод хүрэхэд хүндрэл гарах нь мэдээж. Иймд хурлаас шаргуу ажиллаж сайн үр бүтээмжид хүрэх даалгавар өгөв.

Үүний зэрэгцээ бодит ажлын талаар олон гол зүйл онцолж байна. Тухайлбал, энэ оны санхүүгийн идэвхтэй бодлогыг зохих хэмжээгээр чангатгаж, чанар үр ашгийг нэмэгдүүлж, валютын уян хатан тогтвортой бодлого хэрэгжүүлж, макро бодлогыг тууштай нэмэгдүүлж, тогтвортой, ил тод, төсөөлж болохуйц бодлогын орчин бий болгоно. Орчин үеийн үйлдвэрлэлийн системийг өргөтгөж, хөгжлийн шинэ үйлдвэрлэх хүчнийг хурдацтай хөгжүүлэх хэрэгтэй гэв. “Шинэ үйлдвэрлэх хүч” гэдэг нь энэ оны ажлын гол үг байх нь тодорхой байна.


Уртнасан