Шинэ эрчим хүнийг эрчимтэй хөгжүүлэх ёстой
2024-03-01 11:19:31
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо 2-р сарын 29-нд эрчим хүчний шинэ технологи ба Хятадын эрчим хүчний аюулгүй байдлын талаарх арван хоёр дахь удаагийн сургалт явуулжээ. Сургалтыг даргалсан Ши Жиньпин  онцлохдоо, эрчим хүчний аюулгүй байдал улс орны нийгэм эдийн засгийн хөгжилтэй шууд холбоотой. Цэвэр эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлж, нийгэм эдийн засгийн ногоон, нүүрстөрөгч багатай өөрчлөлтийг дэмжих нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцлийн нийтлэг ойлголт юм. Бид цаг үеийн чиг хандлагыг дагаж, улс орондоо шинэ эрчим хүчний өндөр чанартай бүтээн байгуулалт хийж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлд эрчим хүчний аюулгүй байдлаа хангаж, эрүүл цэвэр дэлхийг бүтээхэд хувь нэмэр оруулна гэв. 

Хятадын Инженерийн академийн академич, шинэ эрчим хүчний цахилгааны системийн үндэсний гол лабораторийн дарга, профессор Лю Жижэнь дээрх сэдвээр тайлбар хийж, ажлын санал дэвшүүлсэн байна.