Хятадын Ардын банк төлбөрийн үйлчилгээг оновчтой болгох талаар хурал хийлгэв. Ардын банкны дарга Пан Гүншэн хэлэхдээ, өндөр настан, Хятадад ирж буй гадаадын иргэдэд төлбөр тооцооны үйлчилгээг илүү үр ашигтай, хялбар болгох алхмууд хийж эхэлнэ. Ингэхдээ цахимаар тооцоо хийх, банкны карт, бэлэн мөнгө хэрэглэх олон хэлбэрийг уялдуулж ашиглана гэв.