Өнөөдөр, 3-р сарын 2-ны өдрийн 13 цаг 32 минутад "Шэньжөү 17" хөлгийн сансрын нисгэгч Тан Хунбө, Тан Шэнжэ, Жян Шиньлинь нар задгай сансарт гарч, роботын гар болон газар дээрх мэргэжилтний дэмжлэгтэйгээр 8 цаг ажилласны эцэст төлөвлөсөн бүх үүргээ гүйцэтгэж, Тан Хунбө, Жян Шинлинь нар туршилтын бүхээгт аюулгүй буцсан байна. Ийнхүү Шэньжөү 17 сансрын нисэгчийн багийн хоёр дахь удаагийн задгай сансар дахь ажиллагаа бүрэн дүүрэн амжилттай боллоо.
Задгай сансар дахь үйл ажиллагааны үеэр сансрын нисэгчид сансрын станцын бүхээгийн байдалд мөн шалгалт хийсэн байна.
Төлөвлөгөөний дагуу, "Шэньжөү 17" хөлөг нислэгийн үеэр сансрын шинжлэх ухааны олон тооны туршилт, технологийн туршилтыг үргэлжлүүлэн хийх болно.