Хятад маягийн шинэчлэл нь чухал ач холбогдолтой
2024-03-02 16:01:01
Share
Share this with Close
youtube WeChat

Жил бүр чуулдаг хоёр чуулган удахгүй Бээжинд болох гэж байна. Ийнхүү "Хятад маягийн шинэчлэлийг дэмжих" гэсэн түлхүүр үг ч олон улсын зүтгэлтэн нарын анхаарлыг ихээхэн татах боллоо. Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг дэмжих нь Хятад улсын хувьд чухал ач холбогдолтой төдийгүй бусад улс орнуудад чухал зөвлөгөө, туршлага хангана гэж тэд үзэж байна.

Сингапурын үндэсний их сургуулийн зүүн Ази судалгааны хүрээлэнгийн судлаач Кан Дуаньян хэлэхдээ, Хятад маягийн орчин үеийн шинэчлэл бол Хятадын түүх, соёл, нийгмийн онцлогт гүнзгий шингэсэн, өндөр чанартай хөгжлийг эрэлхийлсэн өвөрмөц үйл явц юм. Тэр нь дотоодынхоо шинэчлэлийг гүнзгийрүүлэх, гадаадад нээлттэй байдлыг өргөжүүлэхэд оршино. Энэхүү арга нь дэлхийн хөгжлийн туршлагад тулгуурлахын зэрэгцээ хэт их хэрэглээ, байгаль орчны хохирол, нийгмийн шударга бус байдал зэрэг асуудлуудаас зайлсхийж чаддаг. Иймэрхүү үзэл санаа нь Хятадын хөгжлийн өмнө тулгарч буй сорилтуудыг даван туулах төдийгүй зүүн өмнөд Азийн орнуудын энх тайван хөгжлийн замаар замнах, ногоон хөгжлөөр цаг уурын өөрчлөлтийг зохицуулах, хамтдаа хөгжил цэцэглэлт, нийгмийн дэвшилд хүрэхэд ашигтай үзэл санааг бий болгож чадна гэжээ.

Германы Harting цахилгаан эрчим хүчний компанийн гүйцэтгэх захирал Норберт Жемек хэлэхдээ, Хоёр чуулганаас гаргасан дохио нь маш чухал юм. Энэ онд машин механикийн үйлдвэрлэл болон нарны зайн технологийг нэвтрүүлсэн дэлхийн тэргүүлэх байр суурийг хадгалах талаар олон бодлого, санал санаачилга гаргана гэдэгт бид итгэж байна гэв.