Хятадын эдийн засаг олон сорилттой тулгарч байгаа ч олон салбар эрчтэй хөгжиж, Хятадын эдийн засаг 5 орчим хувиар өссөөр байна гэж АНУ-ын Business Insider вэб сайтад 2-р сарын 29-ний өдөр мэдээлжээ.
Эх сурвалжид тэмдэглэснээр, AllianceBernstein Asset Management-ийн Хятадын сангийн хөрөнгө оруулалтын захирал Линь Хуатан өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа, зарим нэг сорилттой тулгарсан ч Хятадын аж үйлдвэрийн эдийн засгийн үзүүлэлт ерөнхийдөө эерэг хандлагатай байна гэжээ.
Мэдээлэлд, Хятад улс одоо нэмүү өртөг өндөртэй үйлдвэрлэлийг зорьж, тогтвортой хөгжлийн салбаруудад түлхүү анхаарлаа хандуулж байна. Хятад улс эдийн засгийн хөгжлийг ахиулахын тулд цахилгаан суудлын автомашин, лити-ион батерей, нарны зай зэрэг "гурван шинэ бүтээгдэхүүн"-ийг эрчимтэй хөгжүүлж байна.
Хятад улс дэлхийн цахилгаан автомашины хамгийн том зах зээл болон үйлдвэрлэгч болоод байна. Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан машинууд одоо Европ болон дэлхийн бусад орнуудад экспортлогдож байна.
Хятад улс 2026 он гэхэд дэлхийн нарны зайн үйлдвэрлэлийн 80 орчим хувийг байлдан дагуулна гэж Wood Mackenzie компани илэрхийлэв.