УТЗЗ-ийн 14-р удаагийн бүх Хятадын хорооны 2-р чуулганы хэвлэлийн бага хурал өнөөдөр, 3-ны үдээс хойш болов. Чуулганы хэвлэлийн төлөөлөгч Лю Жэ-и гадаад дотоодын хэвлэл мэдээллийнхэнд чуулганы талаар мэдээлэл хийсэн бөгөөд сэтгүүлчдийн асуултад хариулав.
Тэрээр ХТРТ-ийн сэтгүүлчийн асуултад хариулахдаа, Соёл, аялал жуулчлалын яамны статистик мэдээгээр, энэ оны хаврын баярын 8 хоногийн амралтын хугацаанд давхацсан тоогоор 474 сая жуулчин дотооддоо аялал хийсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 34.3%-иар, дотоодын жуулчдын нийт аялалын зардал 632.687 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 47.3%-иар өссөн үзүүлэлттэй байна. Дотооддоо жуулчилсан хүний тоо , дотоодын жуулчдын нийт зардал ихээхэн нэмэгдэж, түүхэн дээд амжилт тогтоолоо. Энэ нь иргэдийн амьдралын чанарыг сайжруулах эрэлт хэрэгцээнд асар их хэрэглээний боломжтой, эдийн засгийн хөгжлийг дайчлах эрч хүчтэй байгааг харуулж байна гэжээ.