14 дэх удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын хоёрдугаар чуулганы нээлтийн тухай өнөөдөр (3-р сарын 4) АИХ-ын ордонд хэвлэлийн бага хурал хийж, чуулганы хэвлэлийн төлөөлөгч Лөү Чиньжянь гадаад дотоодын сэтгүүлчдийн асуултад хариулав.
БХАТИХ-ын хоёрдугаар чуулган 3 сарын 5-ны өглөө нээгдэж 7 хоног хуралдаад 11-ний үдээс хойш өндөрлөнө. Энэ хугацаанд 3 бүгд хурал зохион байгуулна гэж Лөү Чиньжянь танилцуулав.
Хурлын үеэр гурван удаа хэвлэлийн бага хурал хийж Төрийн зөвлөлийн хариуцлагатай албан тушаалтнууд уригдаж дипломат харилцаа, эдийн засаг, ард түмний амьдрал ахуй зэрэг өргөн сэдвээр сэтгүүлчдийн асуултад хариулах юм. Чуулганы хуралдаан бүрийн өмнө "төлөөлөгчийн коридор" зохион байгуулж, бүгд хурлын дараа "сайдын коридор" зохион байгуулна.