Нутаг дэвсгэрийн бүрэн эрхээ тууштай хамгаална
2024-03-04 15:38:17
Share
Share this with Close
youtube WeChat

14 дэх удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын хоёрдугаар чуулган Өнөөдөр (3-р сарын 4) АИХ-ын ордонд хийсэн хэвлэлийн бага хуралд 14 дэх удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын хоёрдугаар чуулганы хэвлэлийн төлөөлөгч Лөү Чиньжянь чуулганы хэлэлцэх болон бусад асуудлаар дотоод гадаадын сэтгүүлчдийн асуултад хариулав.

Лөү Чиньжянь хэлэхдээ, Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар Хятад улс өөрийн нутаг дэвсгэрийн бүрэн эрх, тэнгисийн ашиг сонирхлоо тууштай хамгаалж, холбогдох улс орнуудтай яриа хэлцэл, зөвшилцөл хийх замаар асуудлыг зүй зохистой шийдэж, бүс нутгийн энх тайвныг хамтдаа хамгаалахад бэлэн байна.

Хятад улс найрсаг, чин үнэнч, харилцан ашигтай, хүртээмжтэй байх үзэл баримталж, хөрштэйгөө найрсгаар хамтран ажиллаж, ашиг сонирхлын уялдаагаа гүнзгийрүүлж, Хятад маягийн шинэчлэлтийн бүтээн байгуулалтын үр өгөөжийг хөрш зэргэлдээ олон оронд хүртээх болно. Энх тайван, хамтын ажиллагаа, хүртээмж, интеграцчлалтай байх Азийн үнэт зүйлсийг чухалчилж, бүс нутгийн эв нэгдэл, нээлттэй байдал, хөгжил дэвшилд шинэ түлхэц өгч, олон оронтой хамт хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулж, өрсөлдөөн сорилтыг хамтдаа даван туулж, хамтын хөгжил цэцэглэлтийг биелүүлэх болно гэв.