Шинэ эрчим хүчинд түшиглэсэн чансаатай хөгжлийг ахиулна
2024-03-04 10:48:31
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улс сүүлийн жилүүдэд шинэ эрчим хүчний систем идэвхтэй байгуулж, энэ нь эдийн засаг нийгмийн хөгжилд дорвитой өөрчлөлт авчирч байна. Гэвч бүх зүйл дардан замаар яваагүй, өнөө ч олон асуудал оршсоор байгаа.  Тухайлбал, эрчим хүчний хэрэгцээ асар ихээр нэмэгдэж байна. Энэ хэрээр олон учир дутагдал зэрэгцэж, ногоон хөгжилд хүндрэл учруулах сорилтууд гарч ирсээр байна. Эдгээрээс хамгийн оновчтой шийдэл нь шинэ ногоон эрчим хүч хөгжүүлэх юм.  Хоёрдугаар сарын 29-нд  шинэ эрчим хүчний технологи, эрчим хүчний аюулгүй байдал сэдвээр ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо хуралдаж,  Ши Жиньпин дарга хурлыг удирдаж үг хэлэв. 

Шинэ эрчим хүч хөгжүүлэх нь үндэсний эрчим хүчний аюулгүй байдалд ямар чухал ач холбогдолтой болох талаар Ши Жиньпин онцолж, энэ салбарын Хятадын нөөц, давуу талыг дурдаж,  шинэ эрчим хүчийг хөгжүүлэх талаар чиглэл өгөв. 

Эрчим хүчний аюулгүй байдал бол Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн бүх талд холбогдоно. Хэрэгцээ ихсэхийн хэрээр нийлүүлэлтэд бэрхшээл тулгарч, ногоон хөгжлийн үүрэгт саад үүсч байна. Шинэ эрчим хүчний тогтолцоо байгуулахдаа шинэ эрчим хүч, цэвэр эрчим хүчний хөгжлийг тэргүүлэх байранд тавина. Үүний зэрэгцээ ногоон эрчим хүч хөгжүүлэх, эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулах хоёр зорилгыг тэнцүү авч явах шаардлагатай юм. 

Нэг талаар шинэ эрчим хүчний гол баазууд байгуулах нь зайлшгүй. Үүний тулд газар эдэлбэрийг тусгай бодлогоор дэмжих хэрэгтэй. Нөлөө талаар нар, салхинаас эрчим хүч гаргаж авахдаа улирлын мөчлөг, тогтворгүй байдлыг тооцож зохицуулах шаардлагатай. Шинэ эрчим хүчний дэд бүтцийн сүлжээг сайтар байгуулж, тэдгээрийг ухаалаг технологиор шинэчилж, цахилгаан сүлжээний цэвэр эрчим хүч хүлээж авах, хуваарилах, тохиргоо хийх чадварыг дээшлүүлэх ёстой байна. 

Шинжлэх ухаан технологийн дэвшил нь шинэ салбар, шинэ загвар, шинэ хөдөлгөх хүчийг бий болгож, шинэ үйлдвэрлэх хүчний хамгийн гол хөдөлгөх эд анги болж байна. Сүүлийн жилүүдэд Хятад улс дэлхийн хамгийн том цэвэр эрчим хүчний нийлүүлэлтийн систем байгуулж, Хятадын үйлдвэрлэсэн цахилгаан авто машин, лити батарей, нарны хавтангийн үйлдвэрлэл  олон улсын зах зээлд хүчтэй тэлж байгаа нь  Хятад улс шинэ эрчим хүчний технологи, тоног төхөөрөмж үйлдвэрлэх хүчин чадлаа богино хугацаанд хурдтай нэмэгдүүлж чадсантай холбоотой юм. Өдгөө бид дэлхийн эрчим хүчний салбарын хамгийн тэргүүний технологийг судалж, гол эд ангиудыг өөрсдөө судлан бүтээхэд анхаарч байна.