Паул Тембе бол Өмнөд Африкийн нэрт эрдэмтэн. Олон жилийн турш тэрбээр Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааг судалж байгаа бөгөөд “Өмнөд Африкчуудын хараан дахь Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаа” ном бичсэн юм. Хятадын хоёр чуулган хуралдах гэж буй энэ үед ХТРТ-ийн сурвалжлагч түүнтэй уулзжээ.
Паул Тембе хэлэхдээ, зохих түвшинд авч үзвэл, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүч гэдэг нь шинэ хөдөлгөх хүчийг ашиглах явдал, Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийг түргэтгэх зорилготой юм. Энэ нь хоёр талаар тод анзаарагдаж байна. Нэгд, үйлдвэрлэх хүчийг нэмэгдүүлэх, нөгөөд гэвэл Хятадын эдийн засгийн уламжлалт өсөлтийн хэлбэрийг хязгаарлагдмал байдлаас гаргах юм гэв.
“14 дэх таван жил”-ийн төлөвлөгөө чухал бөгөөд Хятад улсад олон өөрчлөлт бий болгосон. Хятадын нисэгчтэй сансрын хөлөг хөөрч, технологийн олон салбарт Хятад улс хөгжиж, үүний зэрэгцээ ядуурлаас ангижруулах талаар асар их амжилтад хүрсэн гэдгийг бид харж байна. Энэ бол маш чухал үйл хэрэг. Хятад улс НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтын эхний зорилтод амжилттай хүрч, хэт ядуу байдлыг амжилттай өөрчилж чадсан юм гэж Паул Тембе хэлэв.
Уртнасан