БХАТИХ-ын чуулганы хэвлэлийн бага хурал болов
2024-03-04 15:36:04
Share
Share this with Close
youtube WeChat

14 дэх сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулган өнөөдөр, 3 дугаар сарын 4-нд Ардын их хурлын ордонд хэвлэлийн бага хурал хийлгэж, чуулганы хэвлэлийн төлөөлөгч Лөү Чиньжянь чуулганы хөтөлбөр болон бусад асуудлаар дотоод гадаадын сурвалжлагчдын асуултад хариулав.

Лөү Чиньжянь хэлэхдээ, энэ жил БНХАУ-ын 75 жилийн ой, БХАТИХ байгуулагдсаны 70 жилийн ой давхар тохиож байна. Энэ 70 жилд Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын тогтолцоо бэрхшээл туулж, амжилт бүтээмжид хүрч, эдийн засгийн хурдтай хөгжил, нийгмийн урт хугацааны тогтвортой байдлын “хоёр том гайхамшиг” бүтээхэд тогтолцооны баталгаа болсон юм. Ялангуяа намын 18 дугаар их хурлаас хойш Ши Жиньпинээр гол болгосон намын төв хороо АТИХ-ын тогтолцоонд практик шинэчлэлт хийж, түүхэн амжилтад хүргэж, АТИХ-ын тогтолцоо улам боловсронгуй болж төлөвшсөн гэв.

АТИХ-ын тогтолцооны туршлагыг баримталж, боловсронгуй болгох талаар Ши Жиньпин дарга 2021 онд АТИХ-ын ажлын тухай Төв хорооны хурал дээр “зургаан зүйлийг зайлшгүй баримтлах” зарчмыг тайлбарласан юм. Үүнд, ХКН-ын удирдлага, ард түмэн хувь заяандаа эзэн байх тогтолцоо, улсаа хуулийн дагуу бүх талаар засах, Хятадын онцлогтой социализмын улс төрийн хөгжлийн замнал, улс орны засаглалын систем болон засаглалын чадварын шинэчлэлт зэргийг зайлшгүй баримтлах ёстой юм. Эдгээр “зургаан зүйлийг зайлшгүй баримтлах” нь практикийг дүгнээд гаргасан чухал зарчим юм. Шинэ аянд АТИХ-ын тогтолцоог урт хугацаагаар баримтлах, тасралтгүй боловсронгуй болгоход шинжлэх ухааны удирдамж, дагаж мөрдөх үндсэн журмыг баталжээ.


Уртнасан