14 дэх сонгуулийн БХАТИХ-ын хоёрдугаар чуулган 5-ны өглөө Ардын Их Хурлын ордонд нээгдэж, Ши Жиньпин тэргүүтэй нам, төрийн удирдагчид нээлтэд оролцов. Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян засгийн газрын ажлын тайланг илтгэжээ.
Өнгөрсөн жил бол ХКН-ын 20 дугаар их хурлын үзэл санааг бүх талаар хэрэгжүүлсэн эхний жил, шинээр бүрэлдсэн засгийн газрын ажлын анхны жил байв. Олон улсын нөхцөл тогтворгүй байгааг даван туулах, өөрчлөлт хөгжлийн тогтвортой байдлыг биелүүлэх хүнд хэцүү ажил үүргийг биелүүлэх шаардлага тулгарсан. Ши Жиньпинээр төв болгосон Намын төв хороо энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд бүх Хятадын үндэстнүүдийн ард түмнийг эв нэгтэй удирдан чиглүүлж, гадны дарамтыг сөрөн зогсож, дотоод бэрхшээлийг даван туулж, шаргуу чармайж ажиллалаа. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажил сайн үр дүнд хүрч, жилийн хэмжээнд эдийн засаг нийгмийн үндсэн зорилтуудаа амжилттай биелүүлж, чанартай хөгжил тууштай ахиж, нийгмийн байдал тогтвортой байж, орчин үеийн социалист улсыг тал бүрээр байгуулахад тууштай алхам хийсэн гэж засгийн газрын ажлын тайланд онцолжээ.