Хятад маягийн орчин үеийн шинэчлэл дэлхийд ашигтай
2024-03-05 19:37:09
Share
Share this with Close
youtube WeChat

“Хоёр чуулган”-ы үеэр, Хятадад суугаа олон орны дипломат төлөөлөгчид Хятадын Төв радио телевизийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Хятадын орчин үеийн шинэчлэлийн үйл явц гүн сэтгэгдэл төрүүлж, Хятад улсын хөгжлөөс дэлхий нийт ашиг хүртэнэ гэж үзэж байна гэжээ.

Хятадад суугаа Туркийн Элчин сайд Исмаил Мусса: Бүх улс орны ард түмэн хөгжлийн замаа өөрсдөө сонгох болтугай. Хятад улс өөрийн хөгжлийн загварыг олж, эдийн засаг, улс төр, технологийн шинэчлэл, хиймэл оюун ухаан болон бусад салбарт үлэмж үр дүнд хүрсэн.

Хятадад суугаа Гондурасын Элчин сайд Сальвадор Монкада: Миний бодлоор Хятад улс орчин үеийн шинэчлэл, эрч хүчтэй нийгэм рүү урагшилж байна. Дэлхийн “Өмнөд” орны хувьд Хятадад ирж, Хятадын орчин үеийн шинэчлэлийн үйл явцыг өөрийн нүдээр үзэж харж байгаадаа сэтгэл өндөр байна.

Мадагаскараас Хятадад суугаа Элчин сайд Жан-Луис Робинсон: Хятадын орчин үеийн хөгжил маш сайн байна. Хятадын орчин үеийн шинэчлэл нь бусад улс, ялангуяа хөгжиж буй орнуудын орчин үеийн хөгжилд түлхэц болно. Дэлхийн энх тайвны талаарх Хятад улсын байр суурь, санал санаачилга нь ч дэлхийн анхаарлыг улмаар татах болно.