2024 оны хөгжлийн гол зорилтууд дэвшүүлэв
2024-03-05 10:12:28
Share
Share this with Close
youtube WeChat

14 дэх сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын хоёрдугаар чуулган 5-ны үдээс өмнө Бээжин хотноо АИХ-ын ордонд нээлтээ хийсэн 14 дэх сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын хоёрдугаар чуулганд Ши Жиньпин тэргүүтэй нам төрийн удирдагчид оролцож, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян их хуралд хандан засгийн газрын ажлыг тайлагнажээ.

Энэ 2024 оны хөгжлийн гол зорилт бол эдийн засгийн өсөлтийг 5 хувь орчимд тогтвортой барих, хот суурины шинэ ажлын байрыг 12 саяас дээш байлгах, судалгаанд хамрагдсан хот суурины ажилгүйдлийг 5.5 хувь орчим болгох, хэрэглээний үнийн өсөлтийг 3 хувиас хэтрүүлэхгүй байх, иргэдийн орлогын өсөлтийг эдийн засгийн өсөлттэй ижил байлгах, олон улсын орлого зарлагыг үндсэндээ тэнцвэртэй байлгах, 650 сая тонн үр тарианы ургац хурааж авах, ДНБ-ий нэгжид ногдох эрчим хүчний хэрэглээг 2.5 хувь орчим болгож бууруулах, экологийн орчныг үргэлжлүүлэн сайжруулах эдгээр болно гэж засгийн газрын тайланд онцолж байна.