Хятадын сансрын анхны эмэгтэй нисгэгч Лю Ян үндэсний сансрын лабораторийг бэхжүүлэхэд ухамсарт амьдралаа зориулж, шинжлэх ухааны шинэ нээлтүүд хийхээр чармайж байна.
2022 онд тэрээр хоёр дахь удаагаа сансрын лабораторид зургаан сарын хугацаатай ажиллаж, олон арван сонирхолтой туршилт хийж, техникийн гүйцэтгэлийг ч шалгасан юм. Түүнээс хойш Лю Ян эрдэмтэн судлаачидтай идэвхтэй хамтран ажиллаж, судалгаагаа үргэлжлүүлэхийн ялдамд сансрын станцад ажилласан өөрийнхөө туршлагаас харамгүй хуваалцсаар ирсэн билээ.
14 дэх сонгуулийн БХАТИХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон тэрээр сансрын лабораторийн нөөцийн чадавхийг сайжруулж, олон салбарын эрдэмтдийг тэнд ажиллаж, судалгаа хийхийг дэмжиж байгаа бөгөөд энэ чиглэлээр санаачлага боловсруулжээ.
Энэ жилийн хоёр чуулганы үеэр тэрээр сансрын лабораторийн туршилтын индрийг бүрэн ашиглаж, судалгааны төслийн төрөл, тоог нэмэгдүүлж, механизмаа нээлттэй болгон шинжлэх ухааны судалгааны байгууллага, их дээд сургуулиудтай хамтран ажиллаж, сансрын туршилт өрнүүлэхийн зэрэгцээ төрөл бүрийн чадварлаг хүмүүсийг урин ажиллуулах санал дэвшүүллээ.