"Хятадын Засгийн газрын энэ жилийн ажлын тайланг сонссоны дараа Хятадад хөрөнгө оруулалт хийж, Хятад дахь бизнесээ өргөжүүлэн бэхжүүлнэ гэдэгтээ илүү итгэлтэй болсон. Бидний өгөөж ч ирээдүйтэй гэж би үзэж байна." Дэлхийд тэргүүлэгч цэвэрлэгээний тоног төхөөрөмж нийлүүлэгч – Германы Карчер компанийн Хятадын бүсийн захирал Тан Сяодун “Хоёр чуулган”-ы үеэр сурвалжлагчид хэлж байлаа.
Одоогоор дэлхийн эдийн засгийн өсөлтийн эрч хангалтгүй байгаа бөгөөд олон улсын олон байгууллага энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлтийг 3%-иас бага байна гэж таамаглаж байна. Хятад улс энэ оны ДНБ-ий өсөлтийг 5% орчим байхаар төлөвлөсөн нь өнгөрсөн оны зорилттой ижил түвшинд байна.
Энэхүү зорилтыг дэвшүүлснээр Хятад улс 2035 онд орчин үеийн шинэчлэлд хүрэхэд тустай гэж гадаадын олон хэвлэлүүд үзэж байна. Шинжээчид 2023 онд Хятадын ДНБ өмнөх оны мөн үеэс 5.2%-иар өссөн нь АНУ-ын 2.5%, Евро бүсийн 0.5%, Японы 1.9%-ийн эдийн засгийн өсөлтөөс илэрхий хурдан байна гэж онцолжээ. Дэлхийн орнуудын байдлаас харвал сүүлийн жилүүдэд хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт үндсэндээ 2-3% орчим байсан бол Хятад улс эдийн засгийн өсөлтийн хурдаа 5% орчмоор тогтоосон нь дэлхийн эдийн засгийг сэргэлтэд тууштай хүчин чармайлт оруулахаа харуулж байна.
Зорилго тодорхой болсон нөхцөлд яаж хэрэгжүүлэх вэ? Хятадын засгийн газар энэ оны арван том үүргээ тодорхойлсон бөгөөд үүнд орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцооны бүтээн байгуулалтыг эрчимтэй ахиулах, шинжлэх ухаан, боловсролоор дамжуулан улс орноо хөгжүүлэх стратегийг гүнзгийрүүлэн хэрэгжүүлэх, дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх, өндөр түвшинд гадаадад нээлттэй байлгахыг өргөжүүлэх зэрэг багтаж байна.
Эдгээрийн дундаас “Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчин” гэдэг үг нь халуун цэг болоод байна. Гадаадын олон хэвлэл мэдээллийнхэн хөгжлийн асар их боломжтой энэ бүс нь эдийн засгийн өсөлтийн хурдасгуур болох бөгөөд Хятад улс "шинэлэг" хөгжлийн загварт илүү анхаарал хандуулна гэдгийг харуулж байна.
Үүний зэрэгцээ уг тайланд шинээр хөгжиж буй салбарууд, ирээдүйн аж үйлдвэрүүд, дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн тодорхой төлөвлөгөөг гаргажээ. Шинэ эрчим хүч, дижитал эдийн засаг, хиймэл оюун ухаан, өндөр зэрэглэлийн үйлдвэрлэл, эмнэлэг эрүүл мэнд зэрэг салбарууд одоогоор Хятадад гадаадын хөрөнгө оруулах гол салбар болж байгааг зарим шинжээч онцолжээ.
Зах зээлийн хувьд, саяхан Америкийн худалдааны танхимын ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Кларк төлөөлөгчид тэргүүлэн Хятадад айлчилж, Хятад бол Америкийн компаниудын чухал ач холбогдол бүхий зах зээл гэж олон удаа онцолжээ. Саяхан болсон хаврын баярын амралтаар Хятадын дотоодын жуулчдын нийт аяллын зардал өнгөрсөн оны мөн үеийнхээс 47.3%-иар нэмэгдэж, кино тасалбарын орлого түүхэн дээд хэмжээнд хүрсэн юм.
Тайланд мөн "Дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхийг хичээнэ" гэж онцлон тэмдэглэжээ. Шинэ хэрэглээг хөгжүүлж өргөжүүлэх, эсвэл уламжлалт хэрэглээг тогтворжуулахад 1.4 тэрбум гаруй хүн амтай супер том зах зээл нь дэлхийн хувьд зайлшгүй боломж юм.
Нээлттэй байх нь энэ оны Хятадын Засгийн газрын ажлын тайлангаас гадаадынхны хүлээн зөвшөөрөгдсөн бас нэгэн зангилаа мэдээ юм. Цахилгаан холбоо, эмнэлгийн үйлчилгээ зэрэг үйлчилгээний салбарын зах зээлд нэвтрэхийг хөнгөвчлөхөөс эхлээд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих салбаруудын жагсаалтыг өргөжүүлэх, "Бүс ба Зам"-ын өндөр чанартай хамтын бүтээн байгуулалтыг дэмжих найман арга хэмжээг хэрэгжүүлэх зэрэг олон зүйлийг дурдсан нь үндэстэн дамнасан компаниудын итгэлийг нэмэгдүүлжээ.
Хятад дахь Америкийн худалдааны танхимаас 2-р сард нийтэлсэн "Хятадын бизнес орчны судалгааны тайлан"-д 2023 онд Хятад дахь Америкийн аж ахуйн нэгжүүд Хятадын хөгжлийн хэтийн төлөвт хүлээлттэй байх нь нэмэгдэж, судалгаанд хамрагдсан компаниудын 50% нь Хятад улсыг дэлхийн хөрөнгө оруулалтын тэргүүний эсвэл эхний гуравт оруулахыг эрэмбэлсэн байна.
Геополитикийн мөргөлдөөн ширүүсч, дэлхийн эдийн засгийн сэргэлт удаашралтай байгаа өнөөгийн нөхцөлд Хятад улс энэ онд хүлээгдэж буй зорилтоо биелүүлэхэд амаргүй бөгөөд илүү их хүчин чармайлт гаргах нь дамжиггүй.