“Сайдын коридор”-ын зочин: Хөдөө аж ахуй хөдөө тосгоны яамны сайд ярилцлага өгөв
2024-03-05 15:14:29
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 5-ны өдрийн үдээс өмнө АИХ-ын ордонд 14 дэх сонгуулийн Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын хоёрдугаар чуулганы “Сайдын коридор”-ын анхны ярилцлагын зочноор Хөдөө аж ахуй хөдөө тосгоны сайд Тан Рэньжянь сэтгүүлчдэд ярилцлага өглөө.

Ярилцлагадаа Тан Рэньжянь, бид намрын элбэг ургацаараа зуны ургацын дутуугаа нөхөж чадсан. 2023 онд Хятад улс 695.4 сая тонн үр тарианы ургац хураан авч, нэг хүнд оногдох хэмжээ дунджаар 493 кг боллоо. Нэг хүнд оногдох үр тарианы доод хэмжээ 400 килограмм байх ёстой гэж Хятад улсад тогтоосон байдаг гэв.