Өнөөдөр 3 дугаар сарын 5-ны үдээс өмнө, 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын хоёрдугаар чуулганы сурвалжлагчидтай уулзах “Сайдын коридор” арга хэмжээ Ардын их хурлын ордонд болов. Энэ удаад Шинжлэх ухаан технологийн яамны сайд Инь Хэжюнь сурвалжлагчид ярилцлага өглөө.
Шинжлэх ухаан технологийн яамны сайд Инь Хэжюнь хэлэхдээ, Хятад улсын шинжлэх ухаан, технологийн хөгжилд нэгэн шинэ төлөв бий боллоо. Өнгөрсөн жил судалгаа, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд зориулж 3.3 их наяд юанийн хөрөнгө оруулсан нь 2022 оноос 8.1 хувь нэмэгдсэн байна.
Хятад улс 2023 онд квантын технологи, нэгдсэн хэлхээ, хиймэл оюун ухаан, био эм бэлдмэл, шинэ эрчим хүчний салбарт олон шинэ бүтээмж бий болголоо. Дэлхийн дөрөвдүгээр үеийн анхны цөмийн цахилгаан станц, том оврын C919 нисэх онгоц бүтээж ашиглалатд оруулав. Шинэ эрчим хүч, лити зай, нарны эрчим хүчний эд анги нь “шинэ гурван зүйл” болж, өнгөрсөн жилийн экспортод эдгээр бүтээгдэхүүний хэмжээ өссөн. Шинжлэх ухаан технологийн инноваци Хятадын уламжлалт үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, хөгжлийн шинэ чанарын үйлдвэрлэх хүчний суурийг бэхжүүлж, хөдөлгөх хүч нэмэрлэж байна гэв.
Уртнасан